Зочны өрөөний сандалны төрлүүд

Сандалын зориулалт нь олон байдаг тул төрөл нь ч гэсэн цөөнгүй байдаг. Гал тогооны ширээний сандал дээр хоол идэх гэж суухад хамгийн тохиромжтой, харин сууж амарч тайвшрахад энэхүү сандал нь тийм ч тав тухтай биш байдаг. Зочны өрөөнд тохилог сууж амрахад зориулагдсан сандал байх нь маш тохиромжтой байдаг тул танд чухал антропометрийн харьцаануудыг хэлж өгье.

Төрөл: Зочны өрөөний тавилгын тухай ярихад ихэнх хүний толгойд буйдан орж ирдэг. Хэдий том өрөөний тавилгад буйдан хамгийн чухал ч зөв антропометрийн харьцаатай сандал барьшуулах нь мөн чухал юм. Сандлын төрөл нь цөөнгүй ч ерөнхийд нь гарын түшлэгтэй болон түшлэггүй гэж 2 ангилдаг.

  • Гарын түшлэгтэй сандал

Club chair: Энэхүү сандал нь Францаас гаралтай бөгөөд өдгөө дэлхий даяар өргөн хэрэглэдэг түшлэгтэй сандал юм. Ихэвчлэн арьсан бүрээстэй байдаг бөгөөд олон цаг юм ярьж суусан ч тохь тухыг хэрэглэгчдээ төрүүлж чаддаг сандал юм.

Bergere chairs: Bergere сандлын модон хүрээнүүд нь ил гарсан дээрээ дэр тавьж хэрэглэдэг чамин сандлын төрөл.

Barrel Chairs: Barrel сандал нь мөн адил сууж амрах, тохь тухтай байдалд зориулагдсан сандал бөгөөд арын нурууны түшлэг нь торх шиг хэлбэртэй тул ийнхүү нэрлэдэг.

Wingback Chairs: Wingback сандал нь өндөр түшлэг болон далавч хэлбэртэй түшлэгтэй овор хэмжээ ихтэй тул байнга шилжүүлж хэрэглэх шаардлагагүй байдлаар өрөөнд байрлуулах нь зохимжтой.

Chair & a Half:Уг сандлын нэрээс л харахад сандалаас илүү том зайг санал болгож буй нь илт билээ. Хагас буйдан, хагас сандал нь олон үйлдэлтэй, түр зуур дуг хийж амрахад тохиромжтой тавилга.

  • Гарын түшлэггүй сандал

Slipper Chairs: Шаахай сандал нь богино хөлтэй түшлэггүй жижигхэн тул жижиг булан үүдний хэсэгт тохиромжтой билээ. Тэднийг анх эмэгтэйчүүд шаахай эсвэл гутлаа өмсөхөд ашигладаг байсан тул ийнхүү нэрлэсэн байна. Унтлагын өрөөнд ашиглахад мөн тохиромжтой байдаг байгаа.

Side Chairs: Энэхүү сандал нь зөөлхөн суудалтай нарийхан өндөр сандал тул хоолны ширээнд төгс зохицдог.

Occasional ChairsУг сандлын онцлог шинж чанар нь хөнгөхөн тул байрлалыг өөрчилж суухад хялбар байдаг. Үдэшлэг зохиохдоо нэмэлт байдлаар оруулж ирэх мөн террас дээрээ байршуулахад тохиромжтой байдаг.

 

Эх сурвалж: https://gharpedia.com