Орчин үед төрөл бүрийн тавилгын материал бий болсноор хүссэн өнгө төрх, хэв маягийг гэртээ бүрдүүлэх боломжтой болоод байгаа билээ. Энэ дундаас зэгсэн тавилга нь маш хөнгөн жинтэй бөгөөд дулаан, зөөлөн, байгалийн гэх тодотголтой бор өнгөтэй. Энэхүү төрлийн тавилгууд гэрийн гадаа болон дотор тал алинд ч сайн чимэглэл болж өгч чаддаг бөгөөд ямар ч төрлийн дизайнд тохирохуйц уян хатан материалтай тул орчин үеийн чиг хандлага, хэв маягт нийцэж чадна.

Жич: Зэгсэн материал гэдэг нь зэгс, далайн өвс, хулс гэх мэт ямар ч төрлийн нэхмэл материалыг тодорхойлоход хэрэглэдэг хамтын нэр томьёо юм.

  1. Хөнгөн жин

Зэгсэн тавилга ашиглахын хамгийн том давуу талуудын нэг гэвэл уг материалаар хийсэн тавилга маань маш хөнгөхөн мөртлөө бат бөх байдал. Дулааны улиралд сандлаа гаргаж суух, ширээгээ гаргаж ил гал дээр хоол идэх гээд та өөрийн хэрэгцээнд тохируулан хаашаа ч зөөхөд хялбар билээ.

  1. Цэвэрлэхэд хялбар

Энэхүү материалын онцлог гэвэл сүвэрхэг чанар бага байдаг тул норгож байгаад хуурай алчуураар арчиж эсвэл тоосыг нь авч байгаад чийгтэй дааваагуур арчиж цэвэрлэсэн ч болдог юм.

  1. Байгаль орчинд ээлтэй материал

Байгаль орчинд ээлтэй тул олон хүмүүс зэгсэн тавилгыг худалдаж авахыг илүүд үздэг. Мөн бусад материалуудтай харьцуулахуйц эдэлгээ сайтай бөгөөд олон жилийн турш өнгө үзэмж, чанараа алдахгүйгээр таны хэрэгцээг хангах болно.

  1. Засвар бага шаардагдана

Зэгсэн тавилга нь байнгын өнгөлгөө, засвар шаардагддаг бусад модон тавилгуудаас ялгаатай нь бага арчилгаа шаардагддаг. Шаардлагатай зүйл гэвэл сэтгэл татам хэв маягаа хадгалахын тулд хааяа өнгөлөхөд л хангалттай.

  1. Цаг агаарын өөрчлөлтөд тэсвэртэй

Зэгсэн тавилгыг ихэвчлэн хүмүүс гадаах цэцэрлэг, хашаандаа тавьж ашигладаг бөгөөд цаг уурын бүх төрлийн өөрчлөлтөд тэсвэртэй байдаг билээ. Хэдийгээр цаг уурын олон төрлийн нөхцөл байдалд бусад модон тавилгуудаас илүү тэсвэртэй ч хэт халуун нар тусаж чанар нь алдагдахаас сэргийлж тухайн үед нь саравчинд оруулах эсвэл сүүдэр хэсэгт байрлуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай.

Бидний оруулсан нийтлэл танд таалагдсан бол Like дарж, Share хийгээрэй.

 

Эх сурвалж: https://gharpedia.com