Шилний тунгалаг байдал нь аливаа барилгын гоо зүйн үзэмжийг нэмэгдүүлж өгдөг бөгөөд барилгын аль ч хэсэгт гоёмсог орон зайг гаргаж чаддаг. Сүүлийн үед цөөнгүй улс орны иргэд шилэн фасадтай барилгыг баян чинээлэг тансаг байдлын бэлгэдэл гэж үзэх болжээ. Энэ нийтлэлээрээ бид танд шилэн материалын давуу талуудыг хүргэе.

  1. Ил тод байдал

Шил бол өвөрмөц тунгалаг материал бөгөөд гэрлийг нэвтрүүлэх боломжийг дээд зэргээр олгодог бөгөөд шилний цаана байгаа зүйлс тод харагддаг буюу гадаад ертөнцтэй харааны шугамаар төвөггүй холбогдох боломжийг олгодог. Хаалга, цонх хаалттай байсан ч гэрэл нэвтрэх боломжийг олгодог тул эрчим хүч хэмнэж, цахилгааны төлбөрийг бууруулдаг. Ямар гэрлээс илүү байгалийн гэрэл нь хүнд дулаан мэдрэмж өгдөг тул шилэн хэсгээр нэвт тусах гэрэл нь өрөөг илүү тухтай болгож таны сэтгэл санааг эерэг байлгах нөлөөтэй. Байгалийн өдрийн гэрлийг 80%-иар дамжуулах чадвартай.

  1. Тоос, ус нэвтэрдэггүй

Шил нь гөлгөр гадаргуутай тул тоос болон ус нэвтрүүлдэггүй билээ. Бусад тоос, ус нэвтрүүлдэггүй материалаас ялгаатай нь гэвэл арчлах, цэвэрлэхэд хялбар.

  1. Дахин боловсруулалт

Шил нь 100% дахин боловсруулах боломжтой бөгөөд дахин боловсруулах явцад чанар нь алдагддаггүй материал.

  1. Хэт ягаан туяанд тэсвэртэй

Манай гарагийн озоны давхарга нимгэрч хэт ягаан туяаны идэвхжил жил бүр нэмэгдсээр байгааг хүн бүр мэдэх билээ. Шил нь хэт ягаан туяанд тэсвэртэй тул хагарал, хэлбэр хэмжээ өөрчлөгдөх зэрэг эвдрэл үүсдэггүй давуу талтай.

  1. Цаг агаарын нөхцөл байдал болон, зэвэнд тэсвэртэй

Ихэнх материалаас ялгаатай нь шил нь зэвэнд тэсвэртэй бөгөөд цаг агаарт бүрэн тэсвэртэй материал юм. Энэ нь салхи, бороо эсвэл нарны нөлөөг тэсвэрлэх чадвартай бөгөөд ихэнх нөхцөлд бүрэн бүтэн гадаад байдлаа хадгалж үлддэг.

  1. Цутгаж хэвэнд оруулахад хялбар

Шил нь хатуу материал бөгөөд хүссэн хэлбэрт амархан цутгагддаг билээ. Тиймээс барилгын хаалга, цонх, цехэд шиллэгээний зориулалтаар ашиглаж болох бөгөөд барилга байгууламж барихад ашигладаг хамгийн уян хатан материалуудын нэг билээ.

  1. Цахилгаан тусгаарладаг

Цахилгаан тусгаарлагч гэдэг цахилгааныг маш муу дамжуулдаг материалыг хэлнэ. Шил нь цахилгаан дамжуулах чадваргүй буюу маш сайн тусгаарлагч юм. Чөлөөт электрон байхгүй тохиолдолд шил нь таныг аливаа цахилгаан аюулаас хамгаалах боломжтой. Энэ шинж чанар болон гэрлийг сайн нэвтрүүлдэг чанарын улмаас таазны гэрэл, хананы гэрэл болон бусад цахилгаан хэрэгслийг гэрлээр чимэглэдэг билээ.

Эх сурвалж: gharpedia.com