Шатны бариулыг хийж өгснөөр:

  1. Шатаар өгсөж уруудахад илүү тухтай
  2. Шатаар зорчиж буй хүний аюулгүй байдлыг хангаж өгдөг
  3. Гэнэт тэнцвэр алдах, халтирах, бүдрэх тохиолдолд тэнцвэрээ олох цэг болж өгдөг тул гэнэтийн ослоос сэргийлнэ

Бариулын төрөл:

  1. Модон хашлага

Модон хашлага нь хэзээ ч моодноос гардаггүй төрөл билээ. Модон хашлага хийхэд олон төрлийн материал байдаг.

А) Царс(Oak Handrail): Царсан шатны бариул бол модон хашлага хийх хамгийн түгээмэл төрөл юм. Энэхүү материалын хийсэн хашлага нь удаан эдэлгээтэй байдаг боловч бусад модон материалуудаасаа илүү үнэтэй байдаг.

Б) Нарс(Pine Handrail): Нарсан шатны бариул нь үнэ хямд хэдий ч эдэлгээний хувьд харьцангуй удаан байдгаараа онцлогтой.

В) Hemlock Handrail: Hemlock бариул нь нарсны бариултай төстэй боловч харьцангуй удаан эдэлгээтэй байдгаараа давуу талтай.

Г) Хушга (Walnut Handrail): Хушганы модон бариул нь бараан, баялаг өнгөтэй тул таны хаусыг илүү тансаг, баян харагдуулж өгөх болно.

Д) Ash Handrail: Энэхүү материал нь яг нэр шигээ цайвар саарал өнгөтэй бөгөөд таны харанхуй орон зайг илүү гэрэлтүүлж өнгө нэмэх болно.

Е) Teak Handrail: Энэхүү материалын эдэлгээ удаан тул тавилга хийхэд өргөн ашиглагддаг. Teak нь өмнөд азиас гаралтай гэж үздэг бөгөөд тавилга хийхэд хамгийн тохиромжтой мод гэж үнэлэгдээд байгаа билээ.

Ингээд шатны хашлагаа модоор хийхэд үүсэх давуу болон сул талуудыг танд хүргэе:

Давуу тал: Удаан эдэлгээтэй, интерьерийг тансаг харагдуулна

Сул тал: Мод нь органик материал тул будаг, лакаар хамгаалсан байсан ч ялзрах хандлагатай байдаг

Хортон шавьжид өртөмтгий

Өнгөлгөөний хэлбэрээр засвар үйлчилгээ тогтмол хийх шаардлагатай

Гэхдээ та өөрийн модон тавилгаа зөв арчилж чадвал энэ бүх сул талуудаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг шүү.

  1. Металл хашлага

А) Төмөр бариул(Iron Handrail): Төмөр шатны бариул нь маш бат бөх байдаг тул гаднах шатанд ашиглах нь тохиромжтой.

Б) Ган (Stainless Steel Handrail): Зэвэрдэггүй гангаар шатны бариул хийх нь орчин үеийн трэнд болоод байгаа бөгөөд маш өнгөлөг, цэвэрхэн харагддаг. Зэвэрдэггүй тул гаднах зам талбайн шатны хэсэгт хийж өгснөөр ус болон бороонд өнгө чанараа алддаггүйгээрээ давуу талтай.

В) Хөнгөн цагаан(Aluminium Handrail): Хөнгөн цагаанаар шатны бариул хийж өгснөөр гантай адил зэвэрдэггүй тул гаднах орчинд илүү тохиромжтой бөгөөд үнийн хувьд хямд, жин багатай материал билээ.

Г) Зэс(Copper Handrail): Зэс нь бусад материалыг бодвол үнэтэй бөгөөд таны орон зайг илүү этгээд чамин харагдуулж өгдгөөрөө давуу талтай.

Д) Гууль: Гуулин шатны бариул нь таны шатыг илүү сонгодог, дэгжин харагдуулна. Та гадна болон дотор талд алинд ч байршуулж болох бөгөөд агаарт удаан байхад өнгө алдагдаад байдаг тул тогтмол өнгөлгөө хийх шаардлагатай байдаг.

Ингээд шатны хашлагаа металл материал ашиглан хийхэд үүсэх давуу болон сул талуудыг сонирхоцгооё:

Давуу тал: Хөнгөн жинтэй, модноос илүү бат бөх, гаднах зам талбайд хамгийн тохиромжтой, засвар үйлчилгээ илүү бага шаардагддаг.

Сул тал: Зэврэлт үүсэх хандлагатай, ашигласан материалын загвар, төрлөөс хамаарч харьцангуй өндөр үнэтэй байдаг

Source: gharpedia.com