Мэргэжлийн дизайнер нар шиг зочны өрөөгөө төлөвлөхөд хэрэг болохуйц 5-н санаа

Зочны өрөө нь бүтэн өдрийн турш ашиглахдаж байдаг орон зай тул гэр бүлийн бүх гишүүдийн хэрэгцээг хангасан байх шаардлагатай (мөн зочдын). Ихэнх гэр бүлүүд зочны өрөөндөө хамт зурагт үзэх, хөзөр тоглох, хоорондоо ширээ тойрч суугаад ярилцах зэрэг дулаан уур амьсгал бүрдүүлэх зүйлс хийдэг. Зочны өрөөнэд буйдан, сандал, ширээ, номын тавиур, хивс, зурагт болон бусад тавилгууд эздийн сонголтоор байршдаг билээ. Ингээд танд зочны өрөөгөө гайхалтай төлөвлөх аргуудыг хэлж өгье.

 

  1. Бэлтгэл

Зочны өрөөнийхөө тавилгуудын загварыг гаргахдаа аль зайд ямар тавилга байрших нь илүү оновчтой вэ гэдэгээ тодорхойлон бэлтгэл ажилаа сайн хийх шаардлагатай. Өдрийн цагаар гэртээ байх үед нарны тусгал хаана тусч байх, өрөө хоорондын уялдааг холбож өгөхийн тулд зураг байршуулах уу эсэх зэрэг зүйлсийг сайтар төлөвлөж байгаад эхлээрэй.

  1. Хэмжээ

Зочны өрөөнд тань хүүхдүүд тоглох уу? Тэдгээр хүүхдүүдэд тоглох хангалттай орон зайг гаргаж өгч чадаж байна уу? Гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Буйдан, номын шүүгээ, зурагт, ширээ зэрэг үндсэн тавилгуудынхаа байршуулах хэмжээг нарын тооцоолж байгаад гэр бүлийнхээ гишүүн бүрт тохиромжтой орон зайтай зочны өрөөг зохион байгуулаарай.

  1. Үүд (Орох хэсэг)

Зочны өрөөний тавилгуудын байршил нь орох хэсэг буюу үүдний хэсгээс зайтай байх нь дээр байдаг. Ургамал болон урлагийн бүтээлүүдийг мөн үүдний хэсгээс хол байлгах нь зохимжтой. Уг хэсэгт гадуур хувцасаа өлгөх шүүгээ болон суух жижиг сандал байх нь тохиромжтой.

  1. Орон зайд нэмэлт зүйлс

Зочны өрөөгөө илүү амьд харагдуулахын тулд томоохон хивс дэвсэж, хананд гэр бүлийн зурагнууд болон уран зураг байршуулж өгөх хэрэгтэй. Хоосон булангуудаа ургамал, цэцэг байршуулж өгөх нь мөн ухаалаг алхам байх болно.

  1. Аюулгүй & тохь тухтай

Зочны өрөөний тавилгын дизайн нь хүүхэд болон гэр бүлийн гишүүдэд аюулгүй бөгөөд тохь тухтай байх шаардлагатай. Бага насны хүүхэдтэй айлд тавилгын булангууд нь мохой, дугуй хэлбэртэй байснаар тэднийгээ аюул ослоос хамгаалж байдаг. Өндөр настан амьдардаш айл өрхөд буйдангаас босж суухад дэм болох сайн түшлэг байх хэрэгтэй.

 

Эх сурвалж: www.gharpedia.com