Байн байн “сангийн хүн” дуудалгүйгээр гэрийн эзэд өөрсдөө арчилж, засч болох сантехникийн асуудлууд байдаг. Сантехникчдийн өөрсдийнх нь мэддэг ч тэр болгон хүмүүст хэлээд байдаггүй нууцуудаас хуваалцъя.

  • Усны хоолойнуудыг байнга ажигла

Ус алдаж, хөрөнгө мөнгөөрөө хохирохоос сэргийлэхэд усны хоолойнуудыг сайтар шалгаж, ажиглаж байх чухал. Ус алдах нь байр сууцанд халтайгаас гадна усны тоолуурыг гүйлгэж байдаг. Иймд хоолойноос ус алдагдаж байгааг олж илрүүлэх аргыг мэдэх хэрэгтэй. Шүүрч байгаа нь ил харагдахгүй ч байж болно.

Усны хоолой ихэвчлэн залгаас хэсгээрээ ус алддаг. Иймд:

Шалан дээр дуссан ус

Таазан дээрх усны толбо

Хана, шал, хивсэн дээр хөгц үүсэх

Шалны моднууд сул хөдлөх

Байшинг тойроод газар нойтон байх зэргийг байнга анзаарч байгаарай.

Мөн усны даралт гэнэт өөрчлөгдөх, усны мөнгө их гарах зэргийг анхаарах хэрэгтэй. Угаалтуурын доод хэсгийг элдэв зүйлсээр дүүргэлгүй, хоосон байлгах нь ус алдаж эхэлвэл түргэн анзаарахад тустай.

  • Бохирын шахуургыг шалгаж байх

Бохирын шахуурга суулгасан бол бөглөрч байгаа эсэхийг нь шалгаж байх хэрэгтэй. Бөглөрсөн тохиолдолд гэрээ усанд автуулахаас гадна мөөгөнцөр үүсч болзошгүй байдаг.

Шахуургын шүүрийг 3 сар тутамд цэвэрлэнэ. Мөн байнга ажиллаж байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй. Шахуурга шинээр авах гэж байгаа бол хямдыг нь бус чанартайг нь сонгоорой.

  • Жорлонгоо зөв ашиглахыг гэр бүлийн гишүүдэд заах

Жорлон бөглөрөхөөс сэргийлэх хамгийн зөв арга бол хүн бүр жорлонд юуг хийж болох, болохгүйг сайтар мэддэг байх явдал юм. Жорлонд урсгаж болохгүй зүйлс:

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл – зарим нь усанд уусдаг гэж рекламдаж болох ч жорлонд хэзээ ч бүү хий!

Цаасан салфетка

Бүх төрлийн тоглоом – хүүхдүүд жорлонд тоглоомоо унагах нь элбэг

Нүүр цэвэрлэгч хөвөн

Үнсний савны хаягдал

Хоолны тос

Бага насны хүүхэд мөн нохой, мууртай бол сониуч этгээдүүд жорлонд юм унагаахаас сэргийлж жорлонгийн тагийг байнга таглаж байх хэрэгтэй, бүр тусгай цоож ч зүүж болно.

  • Усны бойлероо анхаарах

Бойлерыг 8 болон түүнээс дээш жил ашигласан бол шинээр сольж тавих нь зүйтэй. Хуучин бойлерийн ашигт ажиллагаа муу учир танд илүү зардал болно.

Мөн ашиглалтын явцад хэд хэдэн зүйлсийг анхаарснаар ашигт ажиллагааг нь өндөр байлгахад тустай байдаг:

Жилд дор хаяж нэг удаа бойлерт тунасан усыг асгаж цэвэрлэх

Усны хэмийг 50С хавьцаа байлгахад хангалттай. Халууныг 1С-ээр нэмэгдүүлэх тутамд 5%-иар илүү эрчим хүч зарцуулдаг.

Хүйтэн цаг агаартай бол усны хоолойг дулаалах хэрэгтэй

Даралт гадагшлуулдаг хавхлага нь хэвийн ажиллаж байгааг шалгах

Хэрэв шинэ бойлер авах гэж байгаа бол орчин үеийн усны савгүй загваруудыг сонирхоорой. Тэдгээр загварууд нь илүү ашигтай бөгөөд засвар үйлчилгээ ч бага шаардана.

Сантехникч хэзээ дуудах шаардлагатай вэ?

Зарим сантехникийн ажлыг зайлшгүй мэргэжлийн хүн хийх шаардлагатай байдаг. Хэрвээ гаднаас сантехникч хөлслөх хэрэгтэй болвол дор хаяж 5 жилийн туршлагатай хүн олвол сайн. Түүнчлэн хэд хэдэн хүнээс ажлын хөлсний хэмжээг лавлаж харьцуулах, унаа гэх мэт нэмэлт зардал тооцох эсэх, хана цоолох гэх зэрэг нэмэлт ажлууд гарах эсэх, хийсэн ажилдаа баталгаат хугацаа өгөх эсэхийг нь сайтар лавлаж тохиролцсон байгууштай.

Жижиг засваруудыг өөрөө хийгээд сурчихвал сантехникчид төлөх зардал тэр хэмжээгээр багасна гэдгийг санаарай.

https://www.thespruce.com/insider-secrets-from-plumbers-4175475