Та зочид буудлын бизнес эрхлэх гэж байна уу? Тэгвэл зочид буудлын зориулалтттай барилга, үйлчилгээний чанар стандартыг нарийвчлан дагаж мөрдөх шаардлагатай бөгөөд доорх үндсэн шалгууруудыг хангасан байх хэрэгтэйг анхаарна уу.

  1. Барилга нь галд тэсвэртэй материалаар хийгдсэн байх
  2. Галын хор, гэрэлтүүлгийг зөв байрлалд байршуулах
  3. Нийтийн эзэмшлийн өрөө, үйлчилгээ, ресторанууд зөвхөн нэг давхарт байрлах
  4. Дуу чимээг багасгах зорилгоор танхимд хивс дэвсэх
  5. Хүлээлгийн өрөө, танхим 0,5-1 мкв, хоолны өрөө (сэрүүхэн, гал тогоотой шууд холбох үйлчилгээ үзүүлнэ),  ресторан  (2-3 мкв) өргөн нь хамгийн багадаа 1,8 метр байх
  6. Хамгийн багадаа 2 лифттэй байх
  7. Үндсэн шатны өргөн хамгийн багадаа 1,5 метрийн өргөнтэй байх
  8. Унтлагын өрөөнд нэг ширээ, 2 сандал, шүүгээ эсвэл ханын шкаф, сахлын толь, зөөврийн телевизор, мини хөргөгч, угаалтуур, хөшиг, хогын сав, сэнс гм зүйлсүүд байх.  
  9. Нэг ортой өрөө нь 2,75х4,5 метр, угаалгын өрөө болон ариун цэврийн өрөө нь  1,5х1,2 мкв, өндөр 2,3 метр, ариун цэврийн өрөө, угаалгын өрөө хамт бол 2,8 мкв, өргөн нь хамгийн багадаа 1,2 метр, суултуур нь тусдаа 1,1 мкв байх.
  10. Цэвэрлэгээ үйлчилгээ – ус зайлуулах, хог хаягдлыг зайлуулах систем
  11. Хийн үйлчилгээ, агаарын компрессор
  12. Усан хангамжийн систем
  13. Тээвэрлэлтийн үйлчилгээ – автобус, тэрэг, машин гм
  14. Гал тогоо- хүнсний агуулах, бэлтгэл (хүнсний ногоог хатаах зориулалттай өрөө) хоол хийх  үйлчилгээ 1,5-3 м өргөнтэй
  15. 2,75 метр өндөртэй, 1,5м өргөнтэй угаалтуур, хог хаягдал устгах, хянах, захиалга хийх, тооцоо хийх зориулалт бүхий 20-30 мккв талбайтай гал тогооны өрөөтэй байх
  16. Агуулах- багадаа 10 мкв, 2,2 метр өндөртэй байх
  17. Угаалгын өрөө -3х4,5 метр харьцаатай байх
  18. Үйлчлэгч нарын өрөө-3х3,4 метр харьцаатай байх

 

(Эх сурвалж: Skepp.com)