Танай гэрийн болон оффисын гадаах автомашины зогсоолд тусгай зорриулалтын зогсоол бүхий байнгийн сул байдаг зогсоол байдаг уу, ер нь анзаарч харж байсан уу?

"Тусгай зориулалтын автомашины зогсоолыг тухайн барилгын орц, гарц руу хамгийн дөт замаар  хүрэхээр төлөвлөдөг бөгөөд гэнэтийн аюул осол, байгалын гамшгийн үед ГАЛ, ТҮРГЭН ТУСЛАМЖ, ЦАГДАА-ийн байгууллагын тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх, зогсоолд байрлуулах зорилготой зогсоол юм."

 

Иймээс та гэнэтийн ослын үед дээрх тээврийн хэрэгслийг зогсоох байнгын СУЛ ЗОГСООЛ танай ажлын болон гэрийн гадаах зогсоолд байгаа эсэхийг нягталж үзээрэй. Хэрэв тусгай зориулалтын зогсоол байхгүй бол өөрийн СӨХ-дөө (оффисын менежмент хариуцаж буй байгууллага) хандан шаардлага хүргүүлж иргэний үүргээ биелүүлээрэй гэж  хүсэх байна.

Тусгай зориулалтын зогсоолын тоо хэмжээ:

Зогсоолын хүчин чадал

Тусгай зогсоолын тоо

Үүнээс тусгай  зориулалтын микробусны тоо

1

1-25

1

1

2

26-50

2

1

3

51-75

3

1

4

76-100

4

1

5

101-150

5

1

6

151-200

6

1

7

201-300

7

1

8

301-400

8

1

9

401-500

9

2

10

501-1000

2

3

Дээрх  зогсоолын тооноос үл  хамааран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчлүүлдэг үйлчилгээний барилгын дэргэдэх зогсоолын нийт талбайн 20%-ийг, эмчилгээний барилгын дэргэдэх зогсоолын нийт талбайн 10%-ийг тусгай зориулалтын автомашины зогсоолд ноогдуулдаг байна.

 

 (Эх сурвалж: Зураг төсөл ба барилгын дүрмийн цомог БД31-101-04)