Өндөр барилгад  ашиглах цахилгаан шатны тоо, хүчин чадлыг түүний тээвэрлэх чадвар болон хүлээх хугацааг харгалзан сонгодог. Зорчигчдын ая тухыг хангахын тулд цахилгаан шатны үйлчлэх хөдөлгөөнийг янз бүрээр зохион байгуулж болдог. 

  1. Байж болох төрөлд бүх давхарт үйлчлэх хэсэг
  2. Барилгын давхруудыг бүсчлэн үйлчлэх
  3. Зөвхөн дээд давхруудад байрлах алсыг харах тавцан, зоогийн газар зэрэг зориулсан завсрын зогсоолгүй буухиа гм

Цахилгаан шатны тээвэрлэлтын хүчин чадлыг барилгын давхар бүрээс суух хүний тооны нийлбэрээр бүхээгийг бүрэн дүүргэх /эсвэл чөлөөлөх/ тооцоогоор авна. Хэрэв цахилгаан шатны тээвэрлэх чадал орон сууцны барилгын 3-7%, цөөн хэдэн зорчигчтой барилгын 11-15%, ачаалал ихтэй, олон зорчигчтой барилгын хүний тооны 16-20%-ийг 5 минутанд багтаан зөөвөрлөж чадах эсэхээр нь цахилгаан шатыг систем ашиглалтын шаардлагад нийцэж байгаа эсэхийг тогтоодог байна.

Цахилгаан шатны дундаж хүлээх хугацаа нь  оффисын болон зочид буудалд 30-35 секунд, орон сууцанд 40-48 секунд байдаг байна. 

"Бүхээгт нэг хүний эзлэх талбай 0,2 мкв, өндөр барилгын цахилгаан шатны хурд 1,6-7,0 м/сек "

Анхаарах  зүйлс:

  1. Өндөр барилгад ганцаарчилсан цахилгаан шат төлөвлөхийг хориглоно.
  2. 20 давхараас дээш өндөртэй барилгын зорчигчдын цахилгаан шатны бүлэгт гал унтраагчдыг зөөх 1-2 ш цахилгаан шат төлөвлөнө. Тус цахилгаан шатны хурд эхний давхраас эцсийн давхар хүртэл 60 секундээс ихгүй хугацаа зарцуулдаг шаардлагатай.
  3. 20-оос дээш давхар барилгын газар доорх болон дээрх давхруудын цахилгаан шатнууд нэгдмэл байж болохгүй.
  4. Автозогсоол, үйлчилгээний зориулалттай барилгын  доод давхарт зорчигчын болон ачааны лифтыг төлөвлөнө.
  5. Зорчигчдын лифтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой байх ёстой.

(233   Эх сурвалж: Өндөр барилгын төлөвлөлт БнбД31-17-10 )