Та байгууллагадаа оффисын талбай авахаар хайж байна уу? тэгвэл оффисын талбай сонгоход хэдэн хэдэн хүчин зүйлсийг анхаарч авч үзэх хэрэгтэй:
Эхлээд шинэ оффисынхоо байршил болон харагдах үзэмжнээс эхлээрэй. Цаашлаад тогтмол зардлыг бага байлгахын тулд хамгийн бага түрээсийн үнэ олохыг хүсэх нь дамжиггүй. Хамгийн чухал нь та өөрийн байгууллагад хэдэн мкв талбай хамгийн тохиромжтой байх талаар мэдсэн байвал зохилтой. 

"Ажилчдын ажиллах орчин, тав тухтай  байдал нь тэдний ажлын үр дүнд шууд нөлөөлдөг."

Ажлын байрны хэмжээ (мкв) хоорондын төгс зохицлыг дараах тооцооллоос хараарай
• 1-5 хүнд 7-35 м2 талбай
• 5-10 хүнд 35-70 м2 талбай
• 10-20 хүнд 70-140 м2 талбай
• 20-40 хүнд 140-280 м2 талбай.

Дээрх стандарт хэмжээгээр нэг хүнд 7 м2 талбай хангалттай том боловч шууд үржүүлээд 100 хүнд 700 м2 талбай гэж тооцвол амьдрал дээр хангалттай зайтай болж чадахгүй байх магадлалтай. Учир нь нэмэлтээр
- Уулзалтын өрөөний нэг хүнд ногдох талбай хамгийн багадаа 2 мкв;
- Төлөвлөлт, төлөвлөгөө хэлэлцэх, санал холилцоход 1 мкв;
- Дэлгэцтэй хурлын өрөөнд 2 мкв бол хавтгай дэлгэцтэй өрөөнд 1 мкв талбай гэх зэргийг тооцох хэрэгтэй болно.

 

Эх сурвалж skepp.com