2020 оны оффисын шинэ трэнд нь тогтвортой ногоон оффисыг орон зайг бий болгох юм. Өнөөдөр оффисын орон зайгаа илүү тогтвортой болгох цаг нь эхэлж байгаа бөгөөд хүн бүр оффисоо илүү байгальд ээлтэй болгоход хувь нэмрээ оруулах боломжтой юм. Энэ компанийн өнгө төрх төдийгүй байгаль орчинд сайнаар нөлөөлөх давуу талтай юм. Та дараах 5 алхамыг дагаж мөрдсөнөөр ногоон оффисыг бүрдүүлж чадах юм.

1-р алхам. Хог хаягдлаа ангилж, боловсруулж эхэл.

Бид оффисын эргэн тойронд их хэмжээний хог хаягдлыг гаргаж байгаа нь байгальд гэлтгүй байгууллагын санхүүгийн хувьд сөрөг нөлөө үзүүлж байдаг. Бид гэртээ илүү их хог гаргадаг гэж боддог нь оффисын хогыг ангилан ялгах шаардлагагүй гэж үзэх гол шалтгаан болж байдаг. Тиймээс оффисын хог хаягдлыг ангилан ялгаж, илүү боловсронгүй болгох, хаягдал боловсруулах байрыг сайжруулах нь эхний алхам юм.  Ширээний дор  хувийн хогийн сав тавихаас зайлсхийж  нэгдсэн хогийн савыг сонгоорой.

2-р алхам. Оффисын өрөөгөө тусгаарлах.

Оффисын өрөөгөө тусгаарлах  нь оффисын дулаан алдагдлыг багасгадаг бөгөөд оффис дотор дулаан агаар  байх нь олон давуу  талтай юм. Оффисын дулаан  алдагдлыг багасгах зорилгоор тусгаарлагч хийх нь эрчим хүчний зардлыг хэмнэх бөгөөд ингэснээр дулааны эх үүсвэр, агааржуулагчийн хамаарлыг багасгаж чадах юм.

3-р алхам. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэрэлтүүлгийг ашиглах.

Оффист хүн байгаа цаг тогтмол гэрэлтүүлэг ажиллах болно. Бидний ашиглаагүй өрөөний гэрэл хүртэл асааллтай л байж байдаг гээд боддоо. Тиймээс ашиглаагүй өрөөний гэрэл нь автоматаар унтардаг байхаар тохируулга хийлгээрэй. Үүнээс гадна эдийн засгийн хувьд гэрэл, тухайлбал LED гэрлийг сонгох нь зүйтэй.  LED гэрэл нь одоогоор хамгийн хэмнэлттэй сонголт болоод байгаа бөгөөд удаан хугацааны ашиглалттай юм. Гэрлийн хүчин чадлын зарцуулалтыг савлагаан дээр тэмдэглэсэн байдаг бөгөөд жишээ нь  А++ тэмдэгтэй гэрэл нь эрчим хүчний хамгийн хэмнэлттэй  гэрэл гэсэн үг.

4-р алхам. Хүндээ ээлтэй оффисын тавилга

Та ойрын  хугацаанд оффисдоо тавилга авах гэж байна уу? Худалдан авалттай холбоотой зардал, сэтгэл зовнилтой холбоотой уламжлалт өмчлөх аргыг сонгож болох ч өнөө үед оффисын тавилгыг түрээслэх боломжтой болоод байна. Энэ нь танд тавилгыг өмчлөх бус зүгээр л ашиглах боломжийг олгож байгаа бөгөөд та хүсвэл сар бүр талбай болон ажлын байр, тавилгаа томруулж, багасгаж болох юм. Ингэснээр та шаардлагагүй хоосон ажлын байргүй байна гэсэн үг юм.

5-р алхам. Шилэн хийцлэлийг дэмж.

Шилэн хана нь таны оффисын талбайг илүү орчин үеийн харагдуулна. Өрөөг илүү гэгээлэг бас том өрөөтэй мэт харагдуулхаас гадна нарны гэрлийн туяатай хамт өдрийг эхлүүлэхээс илүү сайн зүйл гэж байхгүй бизээ. Мөн шилэн хана нь хиймэл гэрлийг бага шаарддаг тул таны сарын эрчим хүчний төлбөрт эерэг нөлөө үзүүлэх юм. Нөгөөтэйгүүр оффисын шилэн ханын тусламжтайгаар танай байгууллага ил тод, нээлттэй харилцаа холбоог чухалчилж байгааг харах боломжтой юм. Тааламжтай, тав тухтай ажлын байрыг санал болгохоос илүү бүтээмжийг өдөөдөг бөгөөд байгалын гэрэл нь үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

 

Эх сурвалж: Skepp.com