Та оффисын талбай түрээслэх эсвэл худалдан авахаар төлөвлөж байна уу?  тэгвэл хайлтын явцад хэдэн хэдэн хүчин зүйлсийг анхаарч авч үзэх хэрэгтэй. Эхлээд шинэ оффисынхоо байршил болон  харагдах үзэмжнээс эхлээрэй. Цаашлаад тогтмол зардлыг бага байлгахын тулд хамгийн бага түрээсийн үнийг олохыг хүсэх байх. Гэвч хамгийн гол нь та байгууллагад хэдэн м2 талбай хамгийн тохиромжтой болох талаар мэдсэн байх нь чухал юм.

Танай компанийг үр ашигтай ажиллахад яг үнэндээ хэдэн мкв оффисын талбай шаардлагатай вэ?

Энэхүү нийтлэлийг уншсаны дараа ажиллуулахаар төлөвлөж буй хүний тоо, тав тухтай ажиллах ажлын байрны хэмжээ (м2) хоорондын төгс зохицлыг олох боломжтой болох юм. Ингээд танд болон танай ажилчдад хичнээн хэмжээний оффисын талбай хэрэг болохыг тооцох гаргахад туслахаар дараах стандарт хэмжээг танилцуулж байна. 

  • 1-5 хүн тутамд 7-35 м2 талбай
  • 5-10 хүн тутамд 35-70 м2 талбай
  • 10-20 хүн тутамд 70-140 м2 талбай
  • 20-40 хүн тутамд 140-280 м2 талбай гэх мэт тооцоолол гардаг байна.  

Дээрх стандарт хэмжээгээр нэг хүнд 7м2 талбай нь хангалттай том хэдий боловч 100  хүнд 700м2 талбай нь хангалттай зай талбай болж чаддаггүй. Жишээ нь: 4 хүний бүрэлдэхүүнтэй оффисууд ихэнхдээ 20 м2 талбай түрээслэдэг. 1970 оноос хойш баригдсан Нидерландын бараг бүх оффисын барилга нь 4 хүнд ногдох нэг оффисын талбай нь 18 м2 хэмжээтэй буюу 3,6*5,4 харьцаатай байдаг байж. Түрээслэгч нь энэхүү дүрэмд заасан дараах стандартыг дагаж мөрдөх шаардлагатай болдог байна.

  1. Уулзалтын өрөөний нэг хүнд ногдох талбай хамгийн багадаа 2м2
  2. Төлөвлөлт, төлөвлөгөө хэлэлцэх, санал холилцоход 1 м2
  3. Дэлгэцтэй хурлын өрөөнд 2м2 бол хавтгай дэлгэцтэй өрөөнд 1м2 талбай ногддог байна.  

 

Эх сурвалж skepp.com