Давхар хучилттай фасад гэдэг нь голдуу шилэн хийцтэй, завсрын хөндийгөөр агаарын урсгал нэвтрэх боломжтой 2 давхарга бүхий системийг хэлдэг. Хоорондын завсар нь  (20 см-ээс дээш) хэт өндөр температур, салхи, дуу чимээний эсрэг тусгаарлагч байдлаар ажилладаг бөгөөд хамгийн их, бага температурт барилгын дулаан хадгалалтыг дээшлүүлдэг. Завсрын хөндийгөөр дамжих агаарын урсгал нь байгалийн эсвэл механик аргаар явагдах боломжтой бөгөөд 2 давхар шилэн давхаргад нарнаас хамгаалах схемийг багтаасан байдаг. 

Энэхүү фасадыг голдуу өндөр барилгуудад хотын дуу чимээ тусгаарлах, тухтай байдал үүсгэх, агааржуулалтын зардлыг бууруулах зорилгоор ашиглахыг илүүд үзэх болсон. 

Нэмж хэлэхэд, давхар хучилттай фасад нь хүйтэн болон халуун цаг агаарт дасан зохицох чадвартай бөгөөд агаарын урсгалыг нээх хаах, эргэлтийг идэвхижүүлэх гм өөрчлөлтүүдээр фасадыг өөрчлөх боломжтой нь үүнийг маш өвөрмөц болгодог.  Хүйтэн цаг агаартай нөхцөлд агаарын нөөц нь дулаан алдагдалд саад болдог. Завсарт хадгалагдах наранд халсан агаар нь шилний гаднах орон зайг халааж, доторх халаалтын системийн эргэлтийг бууруулдаг гэсэн үг юм.

Харин халуун уур амьсгалтай үед нарны тусгалыг багасгах, хөргөлтийн ачааллыг бууруулахын тулд хөндийгөөр дамжуулан барилгын гадна тал руу агаарыг гаргах боломжтой юм. Агаарын даралтын ялгаанаас болж дулаан агаар гадагшлах эргэлтэд хөдөлгөөн үүсдэг бөгөөд үүнийг яндангийн нөлөө гэж нэрлэдэг. Ингэснээр хуримтлагдсан илүүдэл дулаан гадагшилдаг.  Хөндийд байх агаарын температур өсөх үед агаар нь дээш хөөрч салхилах үед  дулааны өсөлтийн эсрэг тусгаарлалт болж өгдөг.

 

Ерөнхийдөө, давхар  хучилттай фасад нь дотоод тав тух, амьдралын чанарт шууд нөлөөлдөг ба гадаад нөхцөл байдал (нарны гэрэл, гадна температур)-с ихээхэн хамаардаг. Тиймээс нарны тусгал, дотоод цацраг туяа, температурын байдал, барилгын чанар байдал болон бусад олон зүйлийн талаарх нарийвчилсан мэдлэг шаардлагатай болдог тул загварыг болгоомжтой гаргах нь нэн чухал юм.

Давуу тал

  • Хөргөлт болон халаалтын хэрэгцээг бууруулна
  • Харагдах байдлыг сайжруулж, байгалийн гэрлийг оруулна
  • Дулаан болон дуу тусгаарлалтыг дэмждэг
  • Байгалийн агаараар агаар сэлгэх, эрүүл орчинг бүрдүүлэх

 

 Сул тал

  • Барилгын өртөг харьцангуй өндөр
  • Талбай ашиглалт
  • Засвар үйлчилгээ хийх хэрэгцээ шаардлага
  • Хэрэв шийдэл, нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн бол бүтэлгүйтэх магадлалтай.  /жишээ нь: Бусад барилга нарыг хааж сүүдэрлэх гм/

 

(319 Эх сурвалж:  archdaily.com)