Аваарын буюу галын хаалга нь галын эсэргүүцлийн стандартанд нийцсэн хаалга байх ёстой бөгөөд галыг эсвэл утааг барилгын шал, талбайд тархахаас сэргийлж хүмүүсийг галаас аюулгүй нүүлгэн шилжүүлэх боломжийг олгодог.

Галын хаалга нь 1 эсвэл 2 хавтаснаас бүрдэх бөгөөд галд тэсвэртэй керамик хөвөн болон гантөмөр материалын хослолоор хийгдсэн байдаг. Тохируулга нь автоматаар хаах, түгжих механизмуудыг агуулдаг бөгөөд үр дүнтэй бүрэн хамгаалалтыг хангахын тулд бүх бүрэлдэхүүн хэсгүүд /түгжээ, нугасыг оруулаад/ нь улс орон бүрийн галын техникийн дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой байдаг.

Хаана байрлуулах ёстой вэ?

Дэлхийн ихэнх улс орнуудад галын хаалганы ашиглалтыг 4 болон түүнээс дээш давхартай барилгад заавал суурилуулдаг.   Галын хаалгыг ихэвчлэн хүн ам ихтэй газар, тухайлбал театр, худалдааны төв, нисэх онгоцны буудал, боловсролын байгууллага, олон айлын орон сууцны барилгад /ялангуяа В1 давхарт/ байрлуулахыг шаарддаг. Мөн түүнчлэн хязгаарлагдмал нэвтрэх цэг, гарах гарц, явган хүний зам, оффисын орох  хаалга, хоргодох газар, аюулгүй үйлдвэрлэлийн бүсийн хоорондох зай, цахилгаан эрчим хүчийг хэмжих, хамгаалах, шилжүүлэх өрөөнд суурилуулсан байх ёстой.

"Хаалга ихэвчлэн шатны хэсэгт байрлах бөгөөд тэргэнцэрийг байрлуулах хангалттай том зайтай, хүмүүсийг аврах анги ирэх хүртэл аюулгүй байлгах 2 галын хаалгатай байх ёстой."

Хаалгыг  суурилуулах үед хаалганд таних тэмдэг байрлуулж, барилгын ажилчдад хаалгыг хаалттай байлгахыг сануулах ёстой. Зарим галын хаалга нь цахилгаан соронзон мэдрэгчээр дамжуулан галын дохиоллын систем болон wifi-д холбогдсон байдаг бөгөөд гал гарсан тохиолдолд автоматаар хаагддаг байна.  цорын ганц үл хамаарах зүйл бол хаалга нь зөвшөөрөлгүй нэвтрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд насос  эсвэл цахилгаан үүсгүүр гм тоног төхөөрөмжийг агууллдаг.

Баталгаажуулалтын ямар шалгуурууд байдаг вэ?

Бүх галын хаалганууд гал эсвэл утааг тэдгээрийн эсэргүүцлийг хангахын тулд туршилтыг давах ёстой бөгөөд галын шууд эсэргүүцлийн хугацааг 30 /мэргэжилтнүүд энэ сонголтыг зөвлөдөг/ 45,60,90,120 болон 180 эсвэл 240 минут хүртэл гэж ангилан тодорхойлдог. Дэлхийн ихэнх орнуудад үүнийг R30, R60, R90, R120 гэж тодорхойлдог.

Галын хаалганаас гадна гэнэтийн аюулын үед дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.

  • Тасралтгүй үргэлжлэх хашлага: заавар журамд заасан өндөрт суурьлуулах ба дугуйрсан мөн хананд бэхэлж тогтоосон байна. 
  • Аваарын гэрэл: Хүмүүс гарах гарцыг дагаж явахад зайлшгүй хэрэгтэй зүйл.
  • Цацруулагчтай тэмдэглэгээ: Эдгээр нь харанхуйд гэрэлтдэг бөгөөд доод давхар руу явах зам харгуй, гарах хаалга зэргийг илтгэдэг наалтууд юм.
  • Бүх төрлийн гал унтраагч
    Ус: Мод, пластик, даавуу, резин зэрэг хатуу материалд тохиромжтой
    Химийн нунтаг: Бензин, архи, керосин, дизель, тос зэрэг шатамхай шингэнд ихэвчлэн ашигладаг.
    СО2: Мотор насос, генератор, батерей зэрэг цахилгаан энерги ашигладаг цахилгаан байгууламж, төхөөрөмжид ашигладаг.

 

(382  эх сурвалж:  archdaily.com)