Бид ариун цэврийн өрөөний суултуурт чухал ач холбогдол өгдөгггүй ч суултуур нь бидний өдөр тутмын амьдрал болоод эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бүхий тоноглол юм.
Хэдийгээр суултуур нь сүүлийн хэдэн арван жилд өөрчлөгдөөгүй юм шиг харагдаж байгаа ч хэд хэдэн шинэ технологи нэвтрүүлээд амжсан байна. Тав тух болон гоо зүйн талаас нь харвал хөгжим, лед гэрэл, суултуур халаагч, усаар шүршигч зэрэг шинэ технологи бүхий Япон суултуурууд зах зээл дээр аль хэдийн борлуулагдаад эхэлсэн байна.

Түүнчлэн суултуур нь интернэтэд холбогдож, мэдрэгч болон хиймэл оюун ухааныг ашиглан анхан шатны өвчнийг илрүүлэх, мөн чихрийн шижин зэрэг архаг хууч өвчнийг хянахад туслах зэрэг олон технологийг туршиж байна.

"Уламжлалт суултуур нь ус татах бүрдээ ойролцоогоор 16 литр усыг зарцуулдаг ба энэ нь ахуйн хэрэглээний нийт усны 30%-тай тэнцдэг."

Энэхүү шалтгааны улмаас суултуур үйлдвэрлэгчид айл гэрийн амин чухал хэрэгцээт төхөөрөмжийг улам бүр сайжруулах оролдлого хийсээр байна. Хамгийн бага ус зарцуулж, хангалттай цэвэр байлгаж, хэмнэлтийг бий болгох хэд хэдэн загварууд байдгаас гадна нийтлэг 3 төрлийн суултуурыг танилцуулъя. Үүнд:
1. Хавхлагатай - Хамгийн түгээмэл, хямд боловч нэг ус таталтаараа маш их ус хэрэглэдэг. Гадагшлуулах систем нь хананд суурилагдсан байдаг учраас бага талбай ашигладаг бөгөөд жижиг угаалгын өрөөнд илүү тохиромжтой.
2. Хосолмол - Суурилуулахад хялбар, усны хэрэглээ багатай ба нэг ус таталтаараа бага ус зарцуулах танктай.
3. Даралтын системтэй - Ус таталт бүрдээ маш бага ус зарцуулдаг өртөг өндөртэй систем. Даралтын систем нь шингэнийг сорж, хаягдлыг бохир усны хоолойруу дамжуулдаг.

 

Эдгээрээс гадна султуур сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.
Тэсвэртэй бат бөх байдал: Суултуурыг тэр болгон амархан сольж, засаад байх боломжгүй, урт хугацааны турш хэрэглэдэг учраас чанартай, тэсвэртэй материалаар хийх шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд та суултуур худалдаж авахдаа юуны түрүүнд чанарыг чухалчлах хэрэгтэй.
Өнгө: Хэдийгээр цагаан өнгө хамгийн өргөн хэрэглэгддэг боловч интерьер дизайнаа зөв зохицуулж чадвал маш олон төрлийн өнгөний сонголт байдаг.
Хэмжээ: Өндөр, өргөний хэмжээ бол хэрэглээнээс хамаарна. Илүү тохь тухтай байх үүднээс хамгийн багадаа 70 см-н урттай, Ажлын байрны хэмжээ (мкв) хоорондын төгс зохицлыг дараах тооцооллоос хараарай см-н өргөнтэйг сонгосон нь дээр гэж зөвлөж байна. Суултуураас урагш хамгийн багадаа 60см зай байх нь тохиромжтой.
Бүтээгдэхүүний үр ашиг: Худалдан авалтын эцсийн шийдвэр гаргахад нөлөөлөх чухал зүйл бол суултуурын өртөг бөгөөд хэдэн грамм хатуу ялгадсыг цэвэрлэх чадалтай, ямар төрлийн мотор ашигладаг (биде зэрэг цахилгаан хэрэглэдэг жорлонгууд), ус таталт бүрдээ нян бактерыг хэр багасгадаг, нэг ус таталтанд хэр хугацаа зарцуулдаг (2,5 секунд бол хамгийн боломжит хугацаа) гэх мэт.

 

Эх сурвалж: archdaily.com